Мэдээ мэдээлэл

ХҮҮХДИЙН МӨСӨН УУЛ

ХҮҮХДИЙН МӨСӨН УУЛ

by Admin Admin -
Number of replies: 0
Та мөсөн уулыг юун дээр тогтдог юм бол гэж гайхаж байсан уу? Уг уул нь танд харагдаж байгаагаасаа хамаагүй асар том хэсэг дээр тогтож байдаг. Далай доор хэсэг нь дээр харагдаж байгаа хэсгээсээ хэд дахин том байдаг гэдгийг та доорх зургаас харж болно.
Мөсөн уулыг хүүхдийн зан төлөвтэй харьцуулсан уран зургийг уран бүтээлч Силвиа Линч анх зурснаар хүүхэд болон эцэг эхчүүдийн мэргэжилтнүүд өөр өөрийн онолоороо ашиглаж иржээ.
Ингээд та бүхэндээ Монгол хэлээрээ бэлтгэсэн Хүүхдийн мөсөн уул-аа хүргэж байна. Эцэг эхийн көүч хүний хувьд би эцэг эхчүүдээ хүүхдийн гаргаж байгаа зан авирын нөлөөнд автаж сөргөөр хариу үйлдэл үзүүлэхээсээ өмнө энэхүү зан авир хаанаас, юунаас болж гарч ирж байна вэ гэдгийг харах чадвартай болгоход тусалдаг юм.
Мөсөн уулын тайлбар: Бидний нүдэнд харагдаж буй хүүхдийн зан авирууд бол бидэнд харагдахгүй байгаа тэрхүү мэдрэмжүүдийг бид нарт ойлгуулах гэсэн хэл гэж ойлгож болно.
Жишээ нь таны хүүхэд тань руу ориллоо гэхэд үүний цаана юу нуугдаж байна вэ, яагаад миний хүүхэд орилов гэдгийг та өөрөөсөө асууж, хүүхэдтэйгээ ярилцахыг хичээж гол шалтгааныг олох нь таныг хүүхдийн зан авираас болж стресстэх байдлыг багасгахаас гадна та хүүхдэдээ уураар биш өрөвч сэтгэлээр хариу үйлдэл үзүүлэхэд тусална.
Цаашлаад үүнийг та өөртөө дадал болгож чадвал хүүхдийн тань тантай харилцах харилцаа сайжирч, танд итгэх итгэл өсөх юм. Дээрх мөсөн ууланд би зөвхөн жишээ болгож цөөхөн зан авир болон мэдрэмжүүдийг оруулсан.
Та өөрийнхөө хүүхдийн мөсөн уулыг хүүхдийнхээ гаргадаг зан авирууд дээр тулгуурлан хийж үзээрэй. Хүүхэдтэйгээ ярилцаад хийвэл илүү үр дүнтэй.
Ээж аавын көүч Өлзий
Эх сурвалж: Good Parents MN
May be an image of text that says 'хуухдийн месен уул зеруудлэх цохих угсержярих серж ярих ешиглех Yл ойшоох зодолдох зан Yл хундлэх гомдоллох учиргуй уйлах хулгай хийх уурлах худлаа ярих араншин орилох стресс дерчлелт темпрамент уйдалт ур чадварын хоцрогдолт харилцаа уусгэж чадахгуй байх байдал хэрэгцээ сэтгэл хедлел болон тодорхойгуй мэдрэмж анцаардалт байдал тусгаарлалт Yл ойлголцол хэт их ачаалалтай байдал дерийгее удирдах чадвар дутагдах MindfulParenting Good Parents MN'