Мэдээ мэдээлэл

Монгол бахархлын өдөр

дэргэд Admin Admin -

2022.11.24
Их эзэн Чингис хааны өдөр буюу "Монгол бахархлын өдөр"-ийг угтан Улсын тэргүүний лаборатори Ирээдүй Цогцолбор сургуулийн 1-12-р ангийн сурагчид төрт ёсны үнэт өв, үндэсний уламжлал, Эзэн Богд Чингис хааны суу алдар, аугаа их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, алдаршуулан мөнхжүүлэх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор олон ажлыг зохион байгууллаа. Үүнд:
✅Бага ангийн сурагчид түүхэн сэдэвт дуу, шүлэг, яруу найраг, домог бүжиг сурч,
✅Дунд ангийн сурагчид эх түүхээ сурталчилсан агуулга бүхий хэлц үг, уриа үг зохион постер хийж,
✅Ахлах ангийн сурагчид Чингис хааны түүхэн гавьяаг харуулсан богино хэмжээний видео контент бүтээлээ.
Чингис хааны үйл хэргийг алдаршуулах ажлыг өргөн дэлгэр, үр дүнтэй зохион байгуулсан багш, сурагчддаа талархал илэрхийлье.

МУИС-ийн философийн ухааны доктор, профессор Р.Дарьхүү багшийн үнэт сургаал лекц

дэргэд Admin Admin -

МУИС-ийн философийн ухааны доктор, профессор Р.Дарьхүү багшийнхаа үнэт сургаал лекцийг Ирээдүй Цогцолбор -хоо хамт олонд сонсгож өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхүйц олон сайхан зөвлөгөөг авсандаа маш их баяртай байна.Эрхэм хүндэт багшдаа хамгийн сайн, сайхан бүхнийг хүсье ээ❤🌺🌸🌺❤
2022.11.22

11/20 ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДӨР

дэргэд Admin Admin -

Хүүхдийн эрхийн тухай Конвенцийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1989 оны 11 дүгээр сарын 20-нд баталснаас хойш 193 орон нэгдэн орсон бөгөөд хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн олон улс орон баталсан хүний эрхийн хэлэлцээр болжээ.
6 хүн, хүүхэд, зогсож буй хүмүүс ба тэнгэр нарын зураг байж магад

Чихэвчнээс болж сонсгол буурвал сэргэх боломжгүй.

дэргэд Admin Admin -

12-35 насны 1.1 тэрбум хүнд сонсголгүй болох аюул нүүрлэж байна.
АНУ-ын Вичитагийн их сургуулийн эрдэмтэд оюутан, залуус чихэвч хэрэглэхдээ 110-120 децибелээр сонсдогийг тогтоожээ.
Өнөө цагт үйлдвэрлэгдэж буй хөгжим тоглуулагч, ухаалаг утас үэргийн чангаруулагчийн дээд түвшин 120 децибел байдаг байна. Өөрөөр хэлбэл, хөгжмөө эцэст нь тавьж сонсох нь онгоц буух үеийн тэнцэж байна гэсэн үг.
Хүн эргэн тойрон дахь мэдээллийнхээ 30 хувийг сонсголоороо дамжуулан хүлээн авдаг. Гэвч технологийн дэвшил, ухаалаг утасны хэрэглээнээс үүдэн чихэвчийг өргөнөөр ашигладаг болсноос эргэн тойрон дахь дуу чимээг сонсож чадахгүйд хүрч байна. Чихэвч зүүж яваад анхааруулж хэлснийг сонсолгүй барилгын төмөрт даруулсан, галт тэргэнд дайруулсан эмгэнэлт тохиолдлууд манайд олон бүртгэгдсэн.
Мэдрэхүйн чухал эрхтнээ анхаарал болгоомжгүй байдал, зохисгүй хэрэглээнээсээ болж өвчлүүлнэ гэдэг юутай харамсалтай. ДЭМБ судалгаагаараа өнөөдөр 12-35 насны 1.1 тэрбум хүнд сонсголгүй болох аюул нүүрлэж байгааг тогтоосон байна. Ялангуяа, 15-35 насны залуучууд хөгжим, чихэвч, зугаа цэнгээний газрын хэт чанга дуу, шуугианаас болж сонсголоо алдах нь түгээмэл байгаа аж. Дэлхий нийтээр сонсгол бууралтын эсрэг жил бүр 750 тэрбум ам.доллар зарцуулж буй бөгөөд дээрх үзүүлэлтүүд жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна. Түүнчлэн 2018 оны байдлаар дэлхий дахинд сонсгол бууралт, дүлийрэлтэй 466 сая хүн байгаагийн 34 сая нь хүүхэд бөгөөд хүүхдийн сонсгол бууралтын 60 хувь нь сэргийлж болох шалт-гаануудаас үүсдэг аж. Өөрөөр хэлбэл, бид сонсголын эрхтнээ хамгаалж, урьдчилан сэргийлэх боломжтой гэсэн үг.
Чихэвч сонсголын эрхтэнг шууд гэмтээдэг.
Дууны даралт ба сонсох мэдрэмжийн хамаарлыг децибел гэх нэгжээр илэрхийлдэг ба хүмүүсийн харилцан ярианы түвшин 60 децибел байдаг бол онгоц буух үеийн чимээний түвшин 110 децибел байдаг. Харин өнөө цагт үйлдэрлэгдэж буй хөгжим тоглуулагч, ухаалаг утас зэргийн чангаруулагчийн дээд түвшин 120 децибел байдаг байна. Өөрөөр хэлбэл, хөгжмөө эцэст нь тавьж сонсох нь онгоц буух үеийн дуу чимээтэй тэнцэж байна гэсэн үг. ДЭМБ-ын судалгаагаар 85 децибел хэмжээгээр, нэг цаг чихэвч ашиглахад сонсголын эрхтэн гэмтдэгийг тогтоосон юм. Хүний чихийг гадна, дунд, дотор гэж хуваадаг. Гадна, дунд чих нь дуу дамжуулах үүрэгтэй бол дотор чих дууны дамжиж ирсэн механик энергийг биологийн энерги болгож, сонсголын мэдрэлээр дамжуу лах үүрэгтэй байдаг. Харин чихэвчээр сонсож буй чанга дуу чимээ таны тархинд байрлах олон давхар хамгаалалт бүхий дотор чихэн дэх сормослог эсийг гэмтээж, улмаар сонсгол бууралт, дүлийрэлд хүргэдэг аж. Өөрөөр хэлбэл, чихэвчээ хэт чанга сонсож, сонсголын мэдрэлээ гэмтээж байна гэсэн үг.
Чихэвчнээс болж сонсгол муудаж буйг залуучууд анзаардаггүй.
1 хүн, хүүхэд ба бичвэр нарын зураг байж магад

ҮНЭ ЦЭН

дэргэд Admin Admin -

Өдөрт 3 зоосны шан харамж авдаг зарц эзэн дээрээ ирж:
-Та яагаад Катод өдөрт 30 зоос, харин надад 3-хан зоос өгдөг юм бэ? хэмээн гомдоллож гэнэ.
Тэгтэл эзэн:
-Чи энэ гадаа юун тэрэг зогсоод байгааг мэдээд ирээч гэв. Зарц ч хурдан гүйн гарч ирээд:
-Эзэнтээн өвс ачсан тэрэг зогсож байна гэлээ. Эзэн ахиад:
-Хэзээ хадсан өвс юм бол? Чи нэг мэдээд ирээч гэв. Зарц ч дахин гүйн гарч ирээд:
-Энэ зун хадсан өвс гэнээ гэжээ. Эзэн ахиад л:
-Өвсөө зарах юм болов уу? Мэдээд ир гэхэд зарц мөн л хурдан шаламгай гүйн гарч одов. Ирээд:
-Эзэнтээн, тэр өвсийг зарна гэж байна. Эзэн инээмсэглэн:
-Тэгээд хэдээр зарах юм бол? хэмээн дахин асуулаа.
Зарцыг гүйн гараад ирэх хооронд нөгөө өдрийн 30 зоосны шан харамж авдаг зарц Като нь орж ирж гэнэ. Като:
-Эзэнтээн, манай хашааны гадаа хадсан өвс ачсан тэрэг байхаар нь очоод асуусан чинь энэ зун хадаж хатаасан өвс гэнэ. Тэгээд хэдээр зарах гэж байгааг нь асуухад 5 зоос гэнэ. Тэхээр нь манайх энэ өвөл тэртээ тэргүй өвс авах шаардлагатай тул үнэ тохироод үзье хэмээн шийдээд 3 зоосоор авах болчихлоо. Тэгээд л таны зөвшөөрлийг авах гэж ирлээ гэв.
Эзэн зөвшөөрч байгаагаа толгой дохин зөвшөөрснөө илэрхийлээд Катог явсны дараа нөгөө гомдол гарган барьцалдаад байсан зарцдаа хандан:
- За чи харж байна уу? Би чамд хийх ёстой бүхнийг чинь нэг бүрчлэн хэлж, сануулж, гуйж байж хийлгэдэг. Харин Като сэтгэлээсээ идэвх санаачилга гарган ажилладаг болохоор миний хийх ажлын тэн хагасыг нь нугалж өгдөг.
Идэвх санаачилгатай, чин сэтгэлээсээ ажилладаг хүн чам шиг 10 хүнээс ч илүү үнэтэй байдаг юм хэмээн тайлбарлаж өгчээ.
цэцэг ба байгаль нарын зураг байж магад

Бид орон нутгийн хэмжээнд тулгамдсан асуудлыг шийдэх боломжтой юу?

дэргэд Admin Admin -

Улсын тэргүүний лаборатори Ирээдүй Цогцолбор сургуулийн 8-р ангийн сурагчид Нийгэм судлалын "Хувь хүн ба орон нутгийн орчин" нэгж хичээлийн хүрээнд "Бид орон нутгийн хэмжээнд тулгамдсан асуудлыг шийдэх боломжтой юу? " асуудлыг дэвшүүлэн, хуванцар саваа ангилан хийх хогийн савыг санаачлан хийлээ.
Багш, хүүхдүүддээ баярлалаа, ❤️


Хуучин сэдвvvд...